Dark Light
Нийгэм | 2026-05-13

БАГА АНГИЙН СУРАГЧ ӨДӨР ТУТАМДАА 3600 ҮГИЙН САНТАЙ БАЙХ НЬ ХЭВИЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн Багшийн сургуулийн Бага ангийн багшийн сургуульд ажиллалаа.
2025 онд 373 бага ангийн багш төгссөний 127 багш буюу 35 хувь нь МУБИС-ийг төгсөгчид байна. Эдгээр төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог онцлогтой.
Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд суралцагчдад өөрчлөгдөж буй цаг үеийн ур чадварыг бүрэн эзэмшүүлж, чадварлаг багшийг бэлтгэх нь чухал байна. Жишээлбэл бага ангид орж байгаа хүүхдүүдийн дунд ойлгох болон бичих чадварын хувьд ялгаатай байдал ихсэж байгааг багш нар хөндлөө.
Бага ангийн сурагч өдөр тутамдаа 3600 орчим үгийн сантай байх нь хэвийн гэж үздэг бол нэг ангид 1000 хүрэхгүй үгийн сантай хүүхэд олширсон гэлээ.
Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд эдгээр хүүхэдтэй ажиллах багшийн ур чадвар ч мөн өөрчлөгдөн хувьсах ёстой.
Багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд EDUTEN, PEARSON, MEDLE зэрэг бүхий л платформ, AI хэрэгсэлтэй ажилладаг багш нарыг бэлтгэн гаргах нь чухал юм.
Түүнчлэн бага ангийн сурагчдад асуудал шийдвэрлэх болон үндэсний дархлааг багаас нь төлөвшүүлэх зэрэг шинэчлэлүүд багтах учиртай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10