Dark Light
Нийгэм | 2026-05-13

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ТУВАГИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, доцент Л.Ш.Ондар тэргүүтэй төлөөлөл Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Завхан аймгийн боловсролын салбарыг дэмжиж ажиллах, Тува Улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Политехник коллеж төгссөн сурагчдыг дээд мэргэжлээр үргэлжлүүлэн сургах, Хөгжим бүжгийн коллеж болон бусад сургуулиас багш, оюутан солилцох, Орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, зуны богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцав.
Мөн Баянтэс сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Шинэбаярын Тувагийн Засгийн газрын тэтгэлгээр Их сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулав.

Эх сурвалж | Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16