Dark Light
Нийгэм | 2026-05-13

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ 4.5-7.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт тариалалт хийхээр зорилт тавин ажиллаж байна. 
Хаврын тариалалтын ажил 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 42.1 мянган га-д үр тариа, үүнээс 41.3  мянган га-д улаанбуудай, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал нийтдээ 44.6 мянган га-д тариалалт хийснээр  үр тарианы тариалалт 13.0 хувьтай, төмс 7.2 хувь, хүнсний ногоо 4.5  хувьтай байна.  
Хаврын тариалалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэмжээг салбарын сайдын шийдвэрээр арилжааны банкнуудын санхүүгийн эх үүсвэрийг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 200 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн  бөгөөд 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна.
Тариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар 2025 оны ургацаас аж ахуйн нэгж, иргэд 2026 оны тариалалтдаа зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалахаар төлөвлөж үрийн хангамжийг бүрдүүлсэн.
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гараг бүр Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж ажиллаж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.
Хаврын тариалалтад дутагдаж буй төмсийг анх удаа хувийн хэвшилтэй хамтран тариаланчдад таатай санхүүгийн нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 нэр төрлийн хүнсний ногооны үр худалдан авч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10