Dark Light
Нийгэм | 2026-05-19

АХМАДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын нам болон намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад олон салбарын ахмадын байгууллагуудтай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнөөдөр /2026.05.19/ байгууллаа.
Санамж бичигт Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо болон тухайн яам, агентлаг, төр, хувийн хэвшил, их дээд сургууль зэрэг салбар бүрийн дэргэдэх 120 гаруй ахмадын холбоо, зөвлөлийн төлөөлөл гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь УИХ, Засгийн газрын төвшинд авч хэрэгжүүлэх буй ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого болон Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх, ахмадуудын эрхийг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахад чиглэжээ.
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ “Санамж бичгийн хүрээнд ахмадын холбоо, зөвлөлийнхний санал, хүсэлтийг авч УИХ, Засгийн газрын төвшинд явуулж буй бодлого, үйл ажиллагаанд тусгахад нэмэртэй гэж үзэж байна. Намын дэргэдэх ахмадын холбооноос гишүүд, дэмжигчдэдээ цаг үеийн бодит мэдээллийг өгөх уулзалтыг идэвхтэй зохион байгуулсаар байна. УИХ, Засгийн газрын төвшинд манай намын ахмадын холбооны төлөөлөл оролцсон хэд, хэдэн ажлын хэсэг гарсан байгаа. Ахмадуудын тэтгэврийн итгэлцүүрийг өөрчлөх, Ахмад настны тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хууль, тогтоомж, журмуудыг цэгцлэх, нэгтгэх ажлыг салбар хариуцсан сайд, УИХ-ын гишүүд хариуцан ажиллаж байгаа. Энэ бүгдийг бодит үр дүнд хүргэх ёстой” гэв.
Гурван талт санамж бичиг байгуулах арга хэмжээнд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10