Фото зургийг | zogii.mn collage
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд шилдэг бүсийн багийг шалгаруулах “МӨНГӨН ЦОМ” багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.
Тус барилдаанд багууд бүсчилсэн зохион байгуулалтаар өрсөлдөх бөгөөд барилдаанууд Монгол Бөхийн өргөө болон орон нутагт болох аж. Энэхүү багийн барилдаанд бүс бүрээс шалгарсан багууд 2026–2027 оны улирлын “ШИЛДЭГ БАГ” болохын төлөө хүч сорих юм.
Аймгийн дэвжээд баг бүрдүүлэхдээ “Алтан цом” -д оролцоогүй бөхчүүдээс сонгох зарчим баримтална хэмээн МҮБХ мэдээллээ.
ТАТАР МАЙДАР







Спорт





