XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн зуны тэргүүн сарын харагчин могой сарын шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нутгийн шүтээн хайрхан Хан уулаа тахиж байна.
Тахилгад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал, Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэн, Булган сумын Засаг дарга М.Эрхэмбаатар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцлоо.
Хан ууландаа өчил өргөж, Дорнод нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэж, байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгаж, Данригданжаалин хийдийн хамба, лам нар ном хурж байгаа юм.
Түүнчлэн Хэрлэнгийн барьяа чуулгын уртын дуучин ая дуугаа өргөн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт болов.
Мөн аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан, их насны морьдын уралдааныг зохион байгуулж байна.

АДМИН







Нийгэм







