Дархан хотод төв зам дагуу "Устгалд оруулсан нохдыг булж дээрээс нь мод тарих гэж байна" гэх бичлэг өнөөдөр /2026.05.19/ цахим орчинд тархсан.
Тухайн асуудлаар DBS телевиз Дархан хотын тохижилт үйлчилгээний газраас тодруулсныг хүргэж байна.
Дархан хотын тохижилт үйлчилгээний газрын ажилтан: "Дархан-Уул аймагт нохой устгалыг жилд 4 удаа хийдэг. Устгасан нохойг хогийн цэгтээ ландфилээр булж устгадаг. Устгасан нохойг бордоогоор ашиглаж болох талаар мэдээллийг авсан тул бид 10 мод дор бордоо хэлбэрээр ашиглахаар нохойгоо хийсэн байсан нь эвгүй үзэгдэлтэйгээр цахим орчинд таржээ. Мөнх ногоон мод ерөнхийдөө махчин ургамал гэж яригддаг. Тийм болохоор органик бордоо болгох зорилгоор 10 модонд хийж үзсэн" гэх мэдээллийг өглөө.
|
Эх сурвалж
| DBS телевиз
|
АДМИН







Нийгэм







