2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэргийн асуудалд орсон эсвэл амьдрал ахуйд нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа хий дэмий өрөвдөхөөс илүү чин сэтгэлээр хандаарай. Өнөөдөр аливаа асуудалд шийдэмгий бус нэлээд тодорхойгүй байр сууринаас хандах бололтой. Чухал гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.
Үхэр: Өнөөдөр ямар ч асуудал тулгарсан та амархан даван туулах болно. Таны бодсон бүхэн, хийсэн болгон амжилт дагуулах бололтой. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байх болно. Од эрхэс янз бүрийн тохиолдлууд илгээх боловч танд төдий л том асуудал учруулж чадахгүй. Гаднын нөхцөл байдлыг сайжруулах алхам хийх гэж нервээ барахаас зайлсхий.
Ихэр: Өнөөдөр хуурмаг хандлага илэрнэ. Үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд олон асуудал дунд байгаагаа сана. Өргөн хүрээтэй нийгмийн үйл ажиллагаа их хүч хөдөлмөр шаардана. Хэрэв танд цаг зав байвал сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь хөгжилтэй байх болно. Таатай орчинд байгаа бол эргэн тойронтойгоо танилц. Харин сонор сэрэмжтэй байгаарай. Зарим ачаалал таныг уур бухимдалд оруулна. Хэцүү төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр.
Мэлхий: Чухал гэрээ хэлэлцээр таны бизнест үр ашиг авчрах болно. Таны хувийн ур чадварууд нөхцөл байдлыг сайжруулж чадна. Хийж гүйцэтгэж буй бүх ажлууд ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагатай болно. Хаалттай орчинд байхад анхаарал төвлөрөл сайжирна. Оюун санаагаа тайвшруулахын тулд иог бясалгал хийвэл ашиг тустай. Хайр дурлалын харилцаа их таатай байна.
Арслан:Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр ухаан санаа тань аливааг бүрэн ухамсарлахгүй байх ба энэ нь эрүүл ухаанаар сэтгэхэд үнэхээр хүнд болгоно. Сэтгэл зүйчтэй зөвлөснөөр шинэ үзэл бодлоо нээн олж, хариуцлагатай болоход тусална. Хувийн нөөц бололцоо өснө. Хамгийн чухал нь юуг ч зөв буруу гэж шууд дүгнэхэд хэцүү бөгөөд гагцхүү хэрхэн хандахаас л шалтгаална. Үүний үр дүнд шинэ түншүүдтэй харилцаа тогтоож чадна.
Охин: Өмнөх асуудлууд таныг сорьсоор байх болно. Зөрчилтэй байдлаас гарч, асуудлыг тодорхой болгосноор сөрөг нөлөөг бууруулах боломж гарна. Маргаанд татагдан орвол хоёр тал өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зогсох болно. Өөрийг тань шүүмжлэхэд бүү марга, бүү доромжил. Аль болох тайван байж, сайн ажиллахад энэ өдрийг зориул.
Жинлүүр: Хурдан амжуулах шаардлагатай ажил хэрэг гарч ирнэ. Таны асуудлыг шийдэж чадах боломжийг олгох хүмүүстэй нээлттэй ярилц. Шийдвэр гаргах алхам хийх нь амархан санагдаж байсан ч аль болох болгоомжтой бай. Од эрхсийн нөлөө удахгүй амгалан тайван үеийг авчрах болно. Эргэн тойрон ноёлох бүтээлч байдал таны эерэг сэтгэлгээг гадагшлуулах болно. Урлагийн салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн олз омогтой байх болно.
Хилэнц: Өнөөдөр ямар тохиолдолд хөнгөмсөг бус бай. Гутран сэтгэлээр унах юм бол таны нүдэнд бүх юм хар өнгөөр харагдах болно. Ажил хэргийн хэлэлцээр нь үр ашиггүй байх болно. Хүч чадал хаачив гэж бодохоор алга болно. Арилжаа наймаанд явбал ямар ч ашиггүй гэдгийг зөвлөж байна. Хувь заяандаа бүү бухимд. Та энгийн бус байдлаар имижээ бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ бусдад буруу ойлголт өгөхөөс зайлсхий.
Нум: Шинэлэг бүтээлч санаагаа хэрэгжүүлэх эсвэл хуучин асуудлаа жирийн бус аргаар шийдэхэд тохиромжтой өдөр. Xухал бичиг баримтад анхааралтай хандаарай. Мөн хөрөнгө мөнгөний асуудалдаа ч анхаарлаа хандуул. Ямар нэг мөрийтэй тоглоомд мөнгөө үрэхээс сэргийл. Уурлаж бухимдан таагүй үг аман дээр гарч ирж байсан ч тэвчиж, дотогшоо залгих хэрэгтэй.
Матар: Өнөөдөр таны амжилтын билэгдэл болсон од эрхэс ивээлээ өгнө. Иймээс та эрч хүчтэй, сэтгэл хангалуун байна. Амьдралаа сэтгэл хангалуун болгохын тулд тогтсон хэв маягаа өөрчилж, өчүүхэн зүйлээс ч баяр баясгаланг олж авч сур. Та аз жаргалыг гартаа авахыг урьд өмнө нь ингэтлээ их хүсэж байгаагүй байх. Гэхдээ хэт яарах хэрэггүй.
Хумх: Сэтгэл догдлолоос болоод чухал зүйлээ мартахгүй байхад анхаар. Өнөөдөр бага зэрэг ойлгомжгүй хандлага зонхилох ч сандрах хэрэггүй. Энэ бүхэн нь од эрхсийн нөлөөгөөр бий болох бөгөөд санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргах бол сайтар бодож тунгаах нь зүйтэй. Хожим хийсэн үйлдэлдээ харамсахгүй байх нь чухал. Эрх мэдэлтэй хүмүүстэй хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй.
Загас: Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйл хийхэд тусална. Энэ өдрийг сайхан өнгөрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах сонирхолтой байгаа бол чухал хүмүүсийг урих талаар бодох хэрэгтэй. Ухаалаг байснаар та өөрийнхөө байр суурийг ахиулж чадах болно. Таны сонирхлыг татдаг хүнтэй санамсаргүй уулзана. Өдөр тутмын байнгын ажлаа тайван хийхийн зэрэгцээ таны ур чадварыг сорих сонирхолтой зүйлд анхаарлаа хандуул
АДМИН







Нийгэм







