Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн боловсролын чуулга уулзалт”-ын үеэр Боловсролын яам, Таймс Хайэр Эдүкейшн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Дээд боловсролын тухай хуулийн 12.9-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам тогтоон олон нийтэд мэдээлнэ.” гэж хуульчилсан байдаг.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Боловсролын яам, Таймс Хайэр Эдүкейшн байгууллагатай хамтран Монгол Улсад дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулийн эрэмбийг олон улсын жишгээр тогтооно.
Таймс Хайэр Эдүкейшн байгууллага нь дэлхийн 84 орны 8,000+ их сургуулийн мэдээллийн сантай 10 саяас дээш дата ашигладаг бөгөөд жилдээ 65 сая хэрэглэгчтэй Их сургуулийн гүйцэтгэлийн жишиг үнэлгээ болон стратегийн шийдвэр гаргалтад ашиглагддаг дата платформтой томоохон байгууллага юм
АДМИН







Нийгэм







