Dark Light
Нийгэм | 2026-05-19

“ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.
Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өнөөдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээн уриалав.
Хэвлэлийн бага хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, хошууч Э.Батмөнх, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар,  Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернэт сүлжээ үйлчилгээний газрын дарга Б.Дашбалбар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал Э.Амарсанаа нар оролцож, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өглөө.
Монгол Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар өсжээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд 10 гаруй телевиз, мэдээллийн 5 сайт хүрэлцэн ирж нийгмийн хариуцлагын хүрээнд аяны мэдээллийг түгээлээ. 
“Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд:
  • Цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх
  • Иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх
  • Банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
  • Хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлэх юм. 
Ингэснээр: 
  • Иргэд цахим залилангийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх чадавхад суралцана.
  • Иргэд өөрт болон бусдад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, урьдчилан таних, үнэлэх чадамжтай болно.
  • Цахим залилах гэмт хэргийн гаралт 2026 оны жилийн эцэст тодорхой хувиар буурсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10