Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс уртын лабораторийн эталонтой боллоо.
Тус хэлтэс нь “Хэмжил зүйн тухай хууль”-ийн хүрээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шинэ төрлийн эталон төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын ажлын нэр төрлийг нэмэгдүүлэв.

Уртын лабораторийн эталонтой болсноор хэмжил зүйн хяналт, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутагт хэмжлийн үнэн зөв, нарийвчлалыг хангах боломжийг өргөжүүлж байгаа юм.
Энэхүү ажил нь хэмжил зүйн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, орон нутгийн хэмжил зүйн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.



АДМИН





Нийгэм







