Dark Light
Нийгэм | 2026-05-20

ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Гэр бүл салалт нэмэгдэж, төрөлт буурч, гэр бүл бүртгэл өнгөрсөн жилээс 3000-аар буурчээ. Хүн амын өсөлт буурч байна.  Жилд 80.000 хүүхэд төрдөг байсан бол энэ тоо 50.000 руу орж ирлээ. Төрөлт, нас баралтыг харьцуулснаар Монгол Улсын хүн ам жилдээ 40.000-аар нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс төрөөс гэр бүлийн хөгжил, төрөлтийг дэмжих хүрээнд удтал хүлээгдсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Зарим хуультай нийцүүлж, хэд хэдэн заалтыг хасахаар шийдлээ. Тухайлбал,

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүний ХХОАТ-аас чөлөөлөх заалтыг хаслаа. Засгийн газраас Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийг ХХОАТ-аас чөлөөлсөн учраас энэ заалтыг хассан.
  • Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасаж, хүн амзүйн бодлогоо дэмжиж буй тэтгэмж гэж өөрчилнө гэх мэт олон заалт тусгагдсан.
  • Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд очергүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх, олон улсын гэр бүлийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар шийдэх үү зэргийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10