Dark Light
Нийгэм | 2026-06-02

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль, журмын дагуу төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлдэг. Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна хэмээн иргэдийг залилж буй тохиолдол гарч буй тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна. 
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг.
Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т: “Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг. Иймд одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Төслүүдийн явцын мэдээлэл:
  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур–1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй орон сууцны хороолол бөгөөд барилга байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явж байна.
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Солонго 1”, “Солонго 2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байна.
Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
Иргэд Та бүхэн мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас авч, худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.
Төсөл, хөтөлбөр болон орон сууцтай холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn-ээс авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7288-7788 дугаарын утсаар холбогдон авахыг зөвлөж байна.

Эх сурвалж | “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХКК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10