Dark Light
Нийгэм | 2026-06-02

ЖАНМИ ХАР САЛХИНЫ УЛМААС ТОКИОГИЙН НИСЛЭГҮҮД ЦУЦЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй "Жанми" хар салхины улмаас 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байсан Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн OM501 болон OM502 нислэгийг цуцалсан талаар “МИАТ” ТӨХК мэдээллээ.

Тус компанийн мэдээлснээр, цуцлагдсан нислэгийн зорчигчдыг зургаадугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

МИАТ ТӨХК-иас цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буй зорчигчдод талархал илэрхийлжээ.

Нислэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 утсаар авах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16