Зайнаас ажиллах хэв маяг өргөжсөн нь залуучуудын ажилгүйдэл огцом өсөхөд нөлөөлсөн байж магадгүй гэсэн шинэ дүгнэлт гарлаа.
Судалгаанаас үзвэл, зайнаас ажиллах нь түгээмэл болохын хэрээр ажлын туршлага багатай залуусын хувьд хөдөлмөрийн зах зээлд хөл тавих босго улам өндөрсөж байна. Учир нь оффис дээр хамт олноосоо шууд суралцах, дадлагажих боломж хумигдсан нь шинэ төгсөгчид болон ажлын гараагаа эхэлж буй залууст хүнд тусаж байгаа юм.
Эдийн засагчдын үзэж буйгаар энэхүү шилжилт нь хөдөлмөрийн зах зээлд нэгэн төрлийн "дагалдах зардал" үүсгэж, ажил олгогчид зайнаас удирдахын тулд илүү бэлтгэгдсэн, туршлагатай ажилтныг сонгох хандлагыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, зайнаас ажиллах боломж нь олон хүнд уян хатан байдлыг бэлэглэсэн ч залууст анхны боломжоо атгах, мэргэжлийн танил талын хүрээгээ тэлэх нөхцөлийг нь хааж, ажилгүй үлдэх эрсдэлийг нь нэмэгдүүлж болзошгүй байна.







Нийгэм







