Dark Light
Нийгэм | 2026-06-03

ОРОН СУУЦ, БАЙШИНД ГАРСАН ГАЛЫГ ШУУРХАЙ УНТРААВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн найман айлын нийтийн орон сууцанд гал гарсан тухай дуудлага зургадугаар сарын 2-ны өдрийн 08:02 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Шарынгол сум дахь Онцгой байдлын газрын 55 дугаар ангийн алба хаагчид очиход орон сууцны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг шуурхай унтраажээ.

Мөн өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багаас утаа гарч байна гэсэн дуудлага 16:11 цагт бүртгэгдсэн байна. Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн Г-ийн орон сууцны гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 3-ны өдрийн 00:29 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт гарсан галыг унтраасан байна.

Дээрх тохиолдлуудад Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласнаар гал түймэр цааш тархахаас сэргийлж, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10