О.Амгаланбаатар, Ж.Алдаржавхлан, О.Алтангэрэл, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Т.Аубакир, Ц.Баатархүү, Б.Батбаатар, Х.Баттулга, Ж.Баярмаа, Б.Бейсен, Х.Болормаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Жангабыл, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, З.Мэнсайхан, Б.Найдалаа, Н.Наранбаатар, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, С.Сэддорж, Ц.Туваан, Б.Түвшин, Ч.Ундрам, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа, С.Эрдэнэ
болд, Р.Эрдэнэбүрэн.
Эдгээр гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд гарын үсэг зуржээ.
Төслийн агуулга нь энгийнээр хэлбэл эрийн гурван наадмыг нэг эрийн гурван наадам болгох, Дэлхийн Монгол наадамд дэлхийн аварга цол олгох, тэмээ уралдуулсан амжилтаар алдарт уяач төрүүлэх, хилийн чанадад барилдсан бөхчүүдэд сум, аймгийн цол олгох тухай.
Асуудал нь наадамдаа биш.
Асуудал нь ийм агуулгатай төсөл дээр 40 гаруй хууль тогтоогч гарын үсэг зурсан явдал.
Монгол Улсад эрчим хүч дутаж байна. Улаанбаатар түгжирч байна. Усны нөөц багасаж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбар асуудалтай байна.
Гэтэл УИХ-ын хэсэг гишүүдийн нэн тэргүүний анхаарал нь дэлхийн аварга цолтой наадам, элчин сайдын олгох бөхийн цол, тэмээний уралдааны шагнал болж таарч байна.
Хууль санаачлах эрх бол УИХ-ын гишүүний хамгийн том бүрэн эрх. Гэхдээ тэр эрхийг ашиглаж байгаа зүйл нь тухайн гишүүний улс төрийн сэтгэлгээний хэмжүүр болдог.
Энэ удаагийн төсөлд хамгийн сонирхолтой нь заалтууд биш.
Харин доор нь байгаа гарын үсгүүд юм.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








