ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны буюу IV зэргийн сургалтыг ДХИС-ийн "Усан спорт сургалтын төв" болон Үндэсний аврах бригадын усны сургалтын “Хилэм ОСТ” төвийг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтад дэргэдэх анги, салбар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж байгаа юм.
Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохион байгуулах чадваруудыг эзэмшиж байна.
Мөн 3, 5 метрийн өндрөөс ус руу үсрэх, 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн усны гүнд хөндлөн шумбах, 5 метрийн гүнээс эд зүйлс гаргах, 16 метрийн гүнд хөндлөн ачаатай алхах, 1000 метрийн холын зайн мэлхий сэлэлтийг хийж, дадлага, туршлага хуримтлуулна.
|
Эх сурвалж
| Онцгой байдлын ерөнхий газар
|







Нийгэм







