"Баянхошуу гудамж" төслийн зам барилгын ажлын хүрээнд маргааш буюу 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэлх авто замын баруун хэсгийг хэсэгчлэн хаахаар боллоо.
Уг хугацаанд замын хашлага болон явган хүний замын хашлага суурилуулах ажил хийгдэх юм.
Зам хаах хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 08:00–23:00 цаг хүртэл.
Иймд жолооч та бүхэн тухайн чиглэлд үүсэх ачаалал, түгжрэлийг тооцоолон, бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.







Нийгэм







