Dark Light
Нийгэм | 2026-06-04

ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ГУРВАН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар баг, 2 дугаар "Байранд хар утаа гараад байна" гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 03-ны өдрийн 13:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00