Dark Light
Нийгэм | 2026-06-04

Л.ДАШДЭМБЭРЭЛИЙГ МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томилсон байна. Ийнхүү хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд Л.Дашдэмбэрэл нарийн бичгийн даргаар ажиллана. 
Л.Дашдэмбэрэл Монголын дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэдэг гол цөм байж ирсэн МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. МАН-д 15 жилийн өмнө элссэн, 2019 онд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийслэлийн аудит, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсролын яамны мэргэжилтнээс эхэлж, хотын боловсролын газрын дэд, ХХҮЕГ-ын даргаар ажиллаж байсан намтартай.    
Л.Дашдэмбэрэл нь Н.Учралыг ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн сайд байхад нь Ахлах зөвлөх, УИХ-ын дарга байхад Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад, Ерөнхий сайд болоход нь Ажлын албаны даргаар нь ирсэн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10