"Монголын төмөр зам" ТӨХК болон БНХАУ-ын Бугатын төмөр замын Мэргэжлийн техник технологийн коллежийн хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын дэд бүтцийн үзлэг, оношилгооны тусгай төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус төхөөрөмж нь төмөр замын дэд бүтцийн үзлэг, оношилгоог богино хугацаанд, өндөр нарийвчлалтай гүйцэтгэх хүчин чадалтай юм.
Талууд уг төхөөрөмжийг нэг жилийн хугацаанд туршилтаар ашиглаж, үр дүнг нь үнэлэхээр тохиролцсон бөгөөд туршилтын шатны үр дүнд үндэслэн цаашид шаардлагатай тоо хэмжээгээр нийлүүлэх, үйлдвэрлэгчтэй шууд хамтран ажиллах, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийг судлах юм.
АДМИН






Нийгэм







