Dark Light
Нийгэм | 2026-06-05

УЛААНБААТАРТ 06, 07-НД БАГА ЗЭРГИЙН БОРОО, 08-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 05, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 06, 07-нд бага зэргийн бороо, 08-нд бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00