Dark Light
Нийгэм | 2026-06-05

ШАТАР ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад Ази тивийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Тус тэмцээний хүрээнд мөн Олон улсын шатрын холбооны “Шатрыг боловсролд” жилийн ажлын нэг хэсэг болгон Төрийн ордонд “Шатрыг боловсролд” олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монголын Шатрын Холбоо хоёр чухал санамж бичигт гарын үсэг зурсан нь онцгой ач холбогдолтой үйл явдал байлаа. Тодруулбал, Олон Улсын Шатрын Холбоотой “Шатар боловсролд” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсон бол, Боловсролын яамтай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах чиглэлээр тус тус санамж бичиг байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, боловсролын салбарын төлөөлөл, багш, судлаачид оролцож, шатрыг боловсролын системд нэвтрүүлэх олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, Стейницийн нэрэмжит шатрын академи, Багануур дүүргийн Боловсрол ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагууд шатрыг боловсролд нэвтрүүлж буй туршлага, сайн жишээгээ танилцуулсан нь онцлог байв.
Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед хүүхэд, залуучуудад стратегич сэтгэлгээ, төвлөрөл, тэвчээр, хариуцлагатай байдал, шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх нь улам бүр чухал болж байна.
Шатар бол зөвхөн спорт биш. Шатар бол хүний оюун санааг хөгжүүлдэг, нухацтай сэтгэх, зөв шийдвэр гаргах дадлыг суулгадаг боловсролын чухал хэрэгсэл юм.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг, инновац, технологийн хөгжилд тулгуурласан ирээдүйг бүтээх зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, боловсролын чанар шийдвэрлэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10