Dark Light
Нийгэм | 2026-06-05

ТАВДУГААР САРД 84.035 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.

Улс орноор нь авч үзвэл, ОХУ-аас 117,498, БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Япон улсаас-9,631, Герман 6,817 жуулчин тус тус иржээ.

Харин 2026 оны 5 дугаар сарын статистикийг онцлон харвал:

Нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 5 дугаар сараас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Эх сурвалж | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16