Microsoft-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла компаниудад хандаж, "Бусдын хиймэл оюунд бүх ажлаа даатгаж байгаа бизнесүүд удахгүй сөнөнө" гэж сануулав. Байгууллагууд нууц мэдээлэл болон зааварчилгаагаа AI хөгжүүлэгч компаниудад өгсөөр байвал "өөрсдөө сэтгэн бодохоо болино" гэсэн үг юм.
Компаниуд AI ашиглахдаа өөрсдийн цуглуулсан туршлага, нууц мэдээллээ заавал өөртөө хадгалж үлдэх ёстой. Ингэж байж дараа нь ашиглаж байгаа AI үйлчилгээ нь хаагдсан ч өөрсдийн системээ бие даан үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой болно.
Компанийн дотоод нууцаа AI хөгжүүлэгчдэд нээж өгөх нь маш аюултай. AI-ийн компани танай бизнесийг хэрхэн ажилладгийг судалж аваад, яг адилхан үйлчилгээ шинээр гаргаж ирээд танайтай өрсөлдөх эрсдэлтэй юм.
Энэхүү анхааруулга нь зөвхөн байгууллага, бизнесүүдэд хамаатай. Жирийн хүмүүсийн хувьд үнэгүй AI аппликэйшн ашигласныхаа хариуд датагаа ашиглуулах нь байдаг л зүйл бөгөөд аюулгүй гэж тэрээр тайлбарлажээ.








Нийгэм





