Dark Light
Нийгэм | 2026-07-28

APP STORE-ЫН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ХОХИРСОН ИРГЭД APPLE-ИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Apple-ийн App Store дээр криптовалютын хуурамч аппликэйшн зөвшөөрөгдөн байршсаны улмаас гуравхан хэрэглэгч 1.8 сая ам.доллартай тэнцэх биткойноо залилуулан шүүхэд гомдол гаргалаа.

Залилагчид компьютерын алдартай хэтэвч болох "Sparrow Wallet"-ийн нэр, логог хуурамчаар ашиглан iOS дээр апп байршуулсан бөгөөд уг аппыг татаж авсан хэрэглэгчдийн биткойн шууд алдагджээ.

Залилуулсан иргэд Apple-ийг "дэлхийн хамгийн аюулгүй апп стор" гэж сурталчилдаг ч хуурамч апп гарч ирсэн талаарх удаа дараагийн гомдол, сануулгыг хүлээж авалгүй удаан хугацаанд байршуулж, хэрэглэгчдийг их хэмжээний хохиролд оруулсан хэмээн буруутгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16