Dark Light
Нийгэм | 2026-07-28

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ӨМНӨХ ӨДРӨӨС 10-55 СМ НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдсэн байна.
Маргааш буюу 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөр-Улаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн/ гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16