Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-04

ТҮР ЗУУРЫН ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

08-р сарын 04-ний 20 цагаас 08-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16