Dark Light
Нийгэм | 2026-08-05

СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГТ АЯНГА БУУЖ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу наймдугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар, Дорнод аймагт аянга бууж хээрийн түймэр гарчээ. Тодруулбал: 

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм 2 дугаар багийн “Улаан айраг" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08 дугаар сарын 04-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан очиж, 21:00 цагт хээрийн түймрийг цурамд оруулж, 21:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 24 га талбай өртсөн байна.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар баг "Лагийн хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08 дугаар сарын 04-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан.  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 08 дугаар сарын 05-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00