Цахим орчинд "Энэ хүн 25-р эмийн сангаас дээш өгсөж байхад 1 охиныг айлгаад араас нь орилж хашхирч гүйгээд байхаар нь гайхаад эргээд харсан чинь над руу орилоод зодох гэж дайраад" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс:
"Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед “Чингүнжав хөшөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсан" гэх мэдээллийг өглөө.
АДМИН






Нийгэм




