Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээг хойшлуулах болсон тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд: Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилгын салбарын үе үеийн ахмад буурлууд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, иргэд, олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна.
Засгийн газрын бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж буй салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье" гэжээ.

АДМИН





Нийгэм





