Dark Light
Нийгэм | 2026-08-05

"СЭЛЭНГЭ" МӨРНИЙГ ТҮШИГЛЭН УСАН СААДЫГ ГАТЛАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн хоёрдугаар шатанд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн усан саадыг байлдаантайгаар гатлах ажиллагааг зохион байгууллаа.
Хоёр орны инженерийн цэрэг, усчин дайчид "Сэлэнгэ" мөрөнд төлөвлөгөөний дагуу үүргээ амжилттай гүйцэтгэж, хамтын ажиллагаа, тактикийн ур чадвараа бодит нөхцөлд бататгалаа. Энэхүү сургалтын төгсөлд тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэвсэглэл техникийн ёслолын жагсаал зохион байгуулагдсан юм.
 
 
 

Эх сурвалж | Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00