Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ. Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.
АДМИН







Нийгэм


