Dark Light
Нийгэм | 2026-08-05

КОФЕНЫ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дэлхийн зах зээл дээрх кофены гол сорт болох арабика болон робуста-гийн биржийн үнэ долдугаар сард эрс өсөж, энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Pобуста сортын үнэ өмнөх сартай харьцуулахад 9.1 хувиар өсөж, нэг килограмм нь 4.07 ам.долларт хүрсэн байна. Харин арабика сортын үнэ илүү огцом буюу 16.5 хувиар өсөж, нэг килограмм нь 7.91 ам.доллар болсон нь мөн энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүнчлэн какаоны үнэ ч өсөлттэй гарч, долдугаар сард 27.5 хувиар нэмэгдэн нэг килограмм нь 5.61 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2025 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин гэж Дэлхийн банкны мэдээлэлд дурджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00