Dark Light
Нийгэм | 2026-08-05

Г.ДАМДИННЯМ: ИРГЭД 10, 20, 100, 200 ЛИТРЭЭР ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЖ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр тогтоолын төсөл баталсан болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Тэрбээр,
  • Нээлттэй гаалийн бодлого явуулах чиглэлээр Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлууллаа. 
  • Ард иргэд 10, 20, 100, 200 литрээр шатахуун  боломжоороо  оруулж ирж болно. Стандарт норм, аюулгүй байдлаа хангасан бол гааль дээр хүндрэл үүсгэхгүй. Хуулийн нөхцөлөө бүрдүүлээд шатахууны импортын зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд хориг саад тавихгүй.
  • Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг  тэглэж байна. Нэг литр АИ-95 автобензин 5600 төгрөгийн өөрийн өртөгтэй орж ирэхээр байгаа.
  • БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлнэ. Бид аль болох шатахууны нөөцийн эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч  байна.
  • ОХУ-ын зүгээс шатахууны импортын хоригтоо Монгол Улсыг багтаахгүйгээ мэдэгдсэн ч үнэ өссөн. Хангалтыг тогтмолжуулах үүднээс гаалийн татварыг тэглэж байж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах юм. 
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн  гацсан байсан ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимжүүлж, одоо 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. 
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахад “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хэлцэл хийн, олон жил үргэлжилсэн татварын маргааны “дуусдаггүй” яриаг бүрэн шийдвэрлэлээ. 
  • Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан  шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрийн эхний үр дүнд,  өмнө нь өдөрт 38 мянга орчим автомашин шатахуун түгээх станцаар үйлчлүүлдэг байсан бол энэ тоо 115 мянгад хүрч, шатахууны хүртээмж нэмэгдэн, оочир аажмаар багасаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00