Dark Light
Нийгэм | 2026-08-06

BENZIN.MN САЙТЫГ ХӨГЖҮҮЛСЭН ИРГЭНТЭЙ АҮЭБЯ, АМГТГ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Шатахууны түгээгүүрийн дараалал, хаана өгч байгаа зэрэг мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж буй benzin.mn сайтыг нээсэн иргэн Б.Хүрэлбаатартай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ) болон Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэхдээ:

"Энэ залуутай уулзаж, хийж байгаа ажил дээр нь АҮЭБЯ, АМГТГ хамтарч шатахууны асуудлаарх бүхий л мэдээллийг хүргэдэг нэгдсэн платформ, аппликейшн хөгжүүлэхээр боллоо. Маргаашийн 'Шатахууны Шуурхай Штаб'-ын хурлаар эхний танилцуулгыг сонсоно" гэв.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд иргэд шатахуунтай холбоотой бодит мэдээллийг нэг дороос хурдан шуурхай, найдвартай хүлээн авах платформ болон аппликейшн бий болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00