7 дугаар сард олон жилийн дунджаар төвийн болон нутгийн хойд хэсгээр 80.1-140 мм, говь-цөлийн бүс нутгаар 5-40 мм бусад нутгаар 40.1-80 мм тунадас ордог байна.
Харин 2026 оны 7 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 61.8 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 14.6%-аар, олон жилийн дунджаас 6.7%-аар тус тус ахиу байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 39 дэх ахиу тунадастай сар болж өнгөрлөө.
Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 41.1% нь дунджаас бага, 44.2% нь дунджаас ахиу, 14.7% -д дунджийн орчим хур тунадас унасан байна.
Хур тунадасны хувьд өмнө болон баруун бүс нутгаар хур тунадас бага орсон бол зүүн болон төвийн бүс нутгаар сарын турш харьцангуй ахиу тунадас оржээ.

|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН




Нийгэм




