Dark Light
Нийгэм | 2026-08-06

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна.
Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.
  • “Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй үндсэн түүхий эд, материалын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх,
  • Офицерын 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны барилгын суурийн хүчитгэлийн ажлыг хийх,
  • Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
  • Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга,
  • Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 
Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талдаа тулгуурлаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болох бүрэн боломжтой.
Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00