БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 14 алба хаагч хамрагдаж байна.
Гёнги мужийн Галын албаны академи нь 2014 оноос хойш гадаад улс орнуудын гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм.
Энэ удаагийн сургалтын хүрээнд алба хаагчид уснаас болон хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа, объектын гал түймэр унтраах дадлага сургуулилт хийж, өндөр барилга болон томоохон үйлдвэрийн гамшгийн менежментийн систем, удирдлагын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.







Нийгэм




