Персеидийн солирын бороо нь жил бүр сая сая хүнийг тэнгэр ширтэхэд хүргэдэг байгалийн хамгийн гайхамшигтай үзэгдлүүдийн нэг бөгөөд Монгол болон Европын ихэнх бүс нутгаас ч ажиглах боломжтой юм. Персеидийн солирын бороо наймдугаар сарын 12–оос 13-нд шилжих шөнө оргил үедээ хүрнэ. Цэлмэг тэнгэртэй нөхцөлд цагт 60–100 гаруй солир харах боломжтой. Одон орон судлаачид шөнө дундаас үүр цайхын өмнөх цагт, энгийн нүдээр ажиглахыг зөвлөж байна. Персеидийн солирын бороо нь Swift–Tuttle сүүлт одны үлдээсэн тоосонцор Дэлхийн агаар мандалд шатсанаар үүсдэг бөгөөд тусгай дуран шаардлагагүй юм.
Монгол Улсын хувьд өргөн уудам тал нутаг, цэлмэг тэнгэр, гэрлийн бохирдол багатай нөхцөлөөрөө Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг говийн бүс нутаг энэхүү үзэгдлийг ажиглахад хамгийн тохиромжтойд тооцогддог. Харин хот суурин газрын гэрэлтүүлэг ихтэй бүсэд солирын тоо цөөн харагдах магадлалтай.
|
Эх сурвалж
| NASA
|







Нийгэм




