Dark Light
Нийгэм | 2026-08-07

ЭМДЕГ-Т "ХУРДАН" КИОСК ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт “ХУРДАН” киоскыг байршууллаа.
ЭМДЕГ "ХУРДАН" киоскийн үйлчилгээг нэмж үзүүлснээр тухайн байршлын иргэд, хуулийн этгээд өөрт хамгийн ойр цэгээс илүү олон төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү "ХУРДАН" киоскийн үйлчилгээг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээний үеэр иргэд эрүүл мэндийн даатгалаа "ХУРДАН" киоскоор төлдөг болох боломжийг бүрдүүлэн ажиллахыг ярилцан тохирлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00