Dark Light
Нийгэм | 2026-08-07

5 САЯ ДОЛЛАРООР ЗАРСАН УУРХАЙГАА 5 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУЦААН АВСАН ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хийсэн хэвлэлийн бага хуралтай холбогдуулан, иргэн Г.Ариунболдын өмгөөлөгч дараах тодруулга, байр суурийг илэрхийллээ. Олон нийтийн төөрөгдлийг арилгах, бодит мэдээллийг хүргэх үүднээс хэрэг явдлын талаарх нөхцөл байдлыг дараах байдлаар тайлбарлав.

2022 онд Г.Ариунболд нь Булган аймгийн Бүрэгхангай суманд нөхөрлөлийн журмаар, тодорхой зөвшөөрлийн дагуу жижиг уурхай ажиллуулж эхэлжээ. Гэтэл тухайн талбайг тойрсон илүү том талбайд Ө.Ганзориг гэх хүн өөрийн компани дээр уул уурхайн ашиглалтын лиценз гаргуулан, Г.Ариунболдын үйл ажиллагааг саатуулж, "Миний лицензийг 5 сая доллароор худалдаж ав, үгүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй" гэх шахалт үзүүлсэн байна.

Ингээд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талууд нотариатаар батлуулан гэрээ байгуулж, Г.Ариунболд тус лицензийг 5 сая доллароор худалдан авчээ.

Г.Ариунболд уурхайд тодорхой хэмжээний зардал гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч зардлаа нөхөж амжаагүй байхад хэдхэн сарын дараа тэднийг "хууль бусаар алт олборлосон" гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Экологийн цагдаа болон харьяаллын бус Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас уурхайг битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэхүү шахалт, дарамтын улмаас Г.Ариунболд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 сая доллароор авсан уурхайгаа буцаан өгөхөд хүрсэн байна. Ингэж буцааж өгөхдөө ердөө нотариатын үйлчилгээний хөлс болох 5 мянган төгрөгийг л төлжээ. Өөрөөр хэлбэл, 5 сая доллароор зарсан уурхайгаа таван сарын дараа 5 мянган төгрөгөөр буцаан авч, Г.Ариунболдыг залилж хохироосон гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ.

Буцаан авсны дараа тухайн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул Г.Ариунболд нь эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө амжиж "5 сая доллароор залилуулсан" гэх агуулгаар Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан байна. Энэ дагуу Ө.Ганзоригт хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Ө.Ганзориг нь өөрт нь холбогдох энэхүү хэрэг шалгагдаж эхэлмэгц өмгөөлөгчөөрөө дамжуулан "бусдад дээрэмдүүлсэн, хууль хүчний байгууллагын дарамтад орсон" мэтээр олон нийтэд худал мэдээлэл тарааж, өөрийгөө хохирогч болгон харуулахыг сийлж байгааг өмгөөлөгч онцоллоо.

Мөн Б.Оюунбилэг өмгөөлөгчийн дурдаад байгаа Б.Чинбат гэх хүн нь гэрээ байгуулсан "Зак Майнинг" компанитай шууд хамааралгүй бөгөөд зөвхөн зарим ажил дээр Г.Ариунболдтой хамтран ажиллаж байсан байна. Олон нийтэд илүү танигдсан бизнесмен тул түүний нэрийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж гүтгэх ажиллагаа явуулж байна гэж Г.Ариунболдын өмгөөлөгч тайлбарлав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00