Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хаалтын ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Зэвсэгт хүчний дугаар ангийн сургуулийн төвд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн сургуулийг “Хил орчмын бүсэд чухал объектоос барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан ажиллагаа явуулах” сэдвээр хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд Монгол, Оросын Зэвсэгт хүчний 800 гаруй цэргийн алба хаагч, 100 орчим байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, зэвсэг, техник оролцон сургалтын зорилгоо бүрэн хэрэгжүүллээ.
Мөн “Сэлэнгэ-2026” нь 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр улсын цэргийн алба хаагчид анх удаа “Сэлэнгэ” мөрөнд байлдаантайгаар усан саад гатлах ажиллагааг хэрэгжүүлж, шинэ төрлийн зэвсэг, техникийг ашиглан хамтарсан ажиллагааны чадавхаа дээшлүүлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн хоёр орны найрамдлын бэлгэдэл болсон Эрдэнэт хотод зохион байгуулагдсанаараа онцгой ач холбогдолтой болж өнгөрөв.
Арга хэмжээний төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут сургуулийг амжилттай зохион байгуулсан удирдлагын бүрэлдэхүүн болон мэдлэг, ур чадвараа зориулан оролцсон хоёр улсын нийт цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцаа, дайчин нөхөрлөл улам бүр батжин бэхжихийн ерөөл өргөлөө.







Нийгэм




