Улсын 5 хоног, Улаанбаатар хотын 13 хоногийн АИ92 шатахууны хэрэглээг хангах агуулах ашиглалтад ороход бэлэн боллоо. 2026 онд газрын тосны 22 агуулах ашиглалтад орно. Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд газар дээр нь ажиллалаа.
Ерөнхий сайд Н.Учрал:
Манай Засгийн газар хэрэгтэй эсэх нь бүрэн тодорхойгүй, агаарын мега төсөл ярихгүй.
Айл өрх, иргэн бүрийн амьдралд хэрэгтэй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилласаар байна.
Түлш, шатахуун бол амь амьдралын асуудал. Шатахууны үнэ бол бүх юмны үнэ.
Сүүлийн өдрүүдэд АИ-92-ын үнийг шууд чөлөөл гэсэн яриа их гарч байна. Гэхдээ АИ-92 бол ард түмний хэрэглээний шатахуун.
Нийлүүлэлт нь нэг эх үүсвэрээс хамааралтай байхад үнэ чөлөөллөө гээд маргааш нь өрсөлдөөн бий болж, үнэ буучихгүй.
Тиймээс эхлээд нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой.
Олон эх үүсвэрээс нийлүүлэлт авахаар тал бүрд ажиллаж байна.
Нөгөө талд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг.
Шатахуун олж ирэхээс гадна хадгалах сав, хангалттай нөөцтэй байх хэрэгтэй.
Гэнэтийн нөхцөл үүссэн ч өөрсдөөсөө хамаарах бэлтгэлээ хийчихсэн байх ёстой.
Засгийн газар шатахууны агуулах, нөөцийн сав барих ажлыг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн.
Үр дүнд нь Сан Петролиумын агуулах ашиглалтад орж байна. Улсын шатахууны нөөц 5 , Улаанбаатар хотын нөөц 13 хоногоор нэмэгдэнэ.
Шунхлай компани 100 мянган м³ багтаамжтай улсын хэмжээнд хамгийн том шатахууны агуулах барьж байна.
Энэ мэт 2026 онд нийт 22 сав ашиглалтад орж, Монгол Улс дор хаяж 45 хоногийн нөөцтэй болно. 2027 онд хамгийн багадаа гурван сар болно.
Хоёр жил 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн сарын дотор 60 хувьд хүрлээ. Гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
Саваа бэлдэж байна. Нөөцөө нэмэгдүүлж байна. Нийлүүлэлтийн боломжоо тэлж байна. Үйлдвэрээ барьж байна.
Олон жилийн дуусдаггүй яриаг нэг нэгээр нь дуусгаж бодит үр дүнд хүргэж байна.
Тулгарсан сорилтыг хамтдаа туулж, дэмжиж, ойлгож байгаа Монголчууддаа баярлалаа.
Монгол Улсын Засгийн газар зогсолтгүй ажилласаар байна.
АДМИН







Нийгэм




