Сандхорстын Эзэн Хааны Цэргийн Академийн 253 дахь төгсөлтийн ёслол өчигдөр болж, Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер амжилттай дүүргэсэн түүхэн үйл явдал тохиов. Ахмад Б.Бат-Эрдэнэ амжилттай дүүргэснээрээ Сандхорстын Хааны Цэргийн Академийг төгссөн хоёр дахь монгол офицер болж чадсан байна.
1802 оноос эхлэлтэй Сандхорстын Эзэн Хааны Цэргийн Академи нь дэлхийд тэргүүлэх цэргийн академиудын нэг бөгөөд тус Академийг Британийн Эзэн Хаан VI Жорж, III Чарльз, Ханхүү Уильям, Ханхүү Харри, Британийн Ерөнхий сайд асан Сэр Уинстон Черчилль болон Дэлхийн хоёрдугаар дайны нэрт жанжин, фельдмаршал Сэр Бернард Монтгомери зэрэг Британийн шилдэг офицерууд төгссөн байдаг байна.
|
Эх сурвалж
| Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг
|
АДМИН







Нийгэм




