Dark Light
Нийгэм | 2026-08-09

НУМ: ГЭНЭТИЙН САЙН МЭДЭЭ СОНСОХ БОЛОЛТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Мөнгөн хуримтлалаа сайжруулахын тулд орлого зарлагаа хяна. Гаргасан зарим шийдвэр тань бусдын ашиг сонирхолд нийцэхгүй байсан ч бүү эргэлз. Тэвчээргүй байдлаас болж хууль дүрэм зөрчих асуудал гаргахаас болгоомжил. Хамтрагч нартайгаа уулзаж, өөрт тохиолдсон зүйлийн талаар болон төлөвлөгөөнийхөө тухай илэн далангүй ярилцаж зөвлөгөө ав.

Үхэр: Энэ цаг үе нь бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд таатай байх болно. Өөртөө итгэлтэй байвал амжилт ирэх магадлалтай. Ямар нэг мэтгэлцээнд оролцох бол эерэг үйлдлийн үр дүнд найдаж болно. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Хийх ёстой ажлын төлөө гаргах хичээл зүтгэлийн үр дүн таатай байна. Урам зоригтой байвал хийж амжихгүй зүйл байсан ч танд туслах хүн олдох болно.

Ихэр: Өнөөдөр таны хамтын ажиллагаа үр ашигтай байж, итгэл найдвар тань сэргэх болно. Танд ажлын шинэ боломж гарч ирэх бөгөөд сонголт хийх шаардлага гарна. Маш завгүй байх тул хэт ядрахгүйн тулд өөрийгөө тайван байлгахыг хичээ. Чухал ажил дуусгах ёстой бол цагаа зөв хуваарилахаас эхэл. Та зүгээр суугаад байхыг хүсэхгүй. Ажил хэрэгч хүмүүс аль хэдийн энэ жилийн зорилго төлөвлөгөөг дуусгах боломжоо олоод харчихсан байна. 

Мэлхий: Хөрөнгө мөнгөнөөс илүү амьдралын утга учрыг олохыг хүсэх болно. Өнөөдөр хөгжилтэй байхыг маш их хүсэж байгаа хэдий ч өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол тайван байдал танд амжилтыг авчрах болно. Таныг шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэх байдалд оруулах үйл явдал болно. Хэрвээ та ямар нэг ажил дааж авч, хугацаанд нь өгөхөөр амласан бол эхлэхээсээ өмнө нарийн хуваарь төлөвлөгөө гарга.

Арслан: Өнөөдөр өөрийн онцгой ур чадвараас харуул. Үр дүнд нь урьд өмнө гаргаж байгаагүй амжилтыг гаргах болно. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань шинээр бүтээх ажилд оролцуулна. Элдэв дэг журам төлөвлөгөөг өөрчлөх бололтой. Төрөл бүрийн үйл ажиллагаанд татагдан орох нь таны сэтгэл санаа татаж байгаа ч олон янзын хүмүүстэй харилцахад тийм ч амар байхгүй бололтой.

Охин: Ямар нэг сайшаал магтаал эсвэл бусдын тусламж дэмжлэгийг хүлээгээд нэмэргүй өдөр. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, таагүй зүйл бодох нь хүссэн үр дүндээ хүрэхэд саад болох бололтой. Аливаа саад тотгор таагүй байдал тохиолдсон ч хэтийн төлөвлөгөөтэй ажилла. Та ямар нэг чухал зүйлээ мартаж болзошгүй тул аль болох сайн бичиж тэмдэглэ. 

Жинлүүр: Од эрхсийн нөлөө сонирхолтой үе ирж буйг илтгэж байна. Таагүй мэдээ сонссон ч хийж буй ажлаа цаг тухайд нь гүйцэтгэ. Бүтээлч байдал болон ур чадвараа гаргахад таатай үр дүн ирэх болно. Өнгөрсөн долоо хоногт хийж дуусгаагүй үлдсэн ажлуудаа хийж дуусгаснаар их ажлын ард гарна. Хийж буй ажлынхаа хэсэг бүр дээр анхаарлаа хандуулан ажилласнаар амжилтад хүрнэ.

Хилэнц: Ажилдаа эрч хүчээ тэнцвэртэй зарцуулах нь хамгийн чухал үе. Од эрхсээс таатай хандлага ирнэ. Ажил хэргийн харилцаа холбоо гайхалтай амжилттай байх болно. Ажил хайж байгаа хүмүүс энэ өдөр өөрийгөө зоригжуулах хангалттай итгэл найдвартай байж чадна. Харин хувийн ур чадвартай байсан ч хүссэн ажлаа олохын тулд ямар нэг эрсдэл хийх хэрэгтэй болно. 

Нум: Ашиг орлого олох, бодож төлөвлөсөн үйл хэргээ бүтээх гэнэтийн сайн мэдээ сонсох бололтой. Ажил хэрэгтэй холбоотой асуудал дээр мэргэжлийн хувьд өсөн дэвжих бүхий л боломжийг ашиглахад тааламжтай байна. Өөрийн оюун ухаандаа итгэхэд та алдахгүй. Гэхдээ болохгүй байна гэсэн төсөөлөл тань буруу байна. Таны мэдэж байгаа учир шалтгаан болгон үнэн байх албагүй юм. Аливаа тохироо гадаад нөхцөл байдалтай холбогдсон байна.

Матар: Өнөөдөр од эрхэс худал хуурмагаас болгоомжлохыг зөвлөж байна. Бусдын арга зальд автвал чухал мэдээллээ алдаж мэдэх юм. Бүх зүйлийг хуулийн дагуу явуулах гэж оролд. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайжруулбал хэмнэлттэй байна. Худалдан авах үйл ажиллагаа саадтай учирч магадгүй. Өдөр тутмын хэрэглээний жагсаалтаа өөрчлөхгүй бол бэрхшээлтэй тулгарна.

Хумх: Таны үүрэх хариуцлага нэмэгдэж, хүмүүс зогсоо зайгүй утасдах, бичиг цаасны ажил овоорох зэргээс болж нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Зарим үед азаа туршаад үзэхэд гэмгүй байдаг. Бусдаас тусламж авахад алдах зүйлгүй байсан ч таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүйг ч бас санаарай. Сэтгэлийн хөдлөлөө хяна. Бусдад хэт их бүү итгэ. Шаардлагатай бол гарах ёстой зарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй. 

Загас: Энэ өдөр олон зүйлс олж мэдэхээс гадна хэрэв та ажлаа үнэн сэтгэлээс хийж байгаа бол бахархууштай үр дүнд хүрнэ. Харилцааны талаар бусдаас зөвлөгөө авахыг хүсэх байх. Хэлэх үгээ сайтар бодоорой. Таны хүсэл сонирхол илүү олон зүйл сурч мэдэхийн илэрхийлэл болж байна. Цаашид мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нэмэр болох арга зам олох болно. Хэрэгцээтэй сургалт дамжаа судлахад тохиромжтой үе. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00