Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.03-2026.08.09) нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 43 нь объектын гал түймэр, 4 нь ой хээрийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм


