Dark Light
Нийгэм | 2026-08-21

С.БЯМБАЦОГТ: СҮҮ БОЛ СТРАТЕГИЙН ХҮНС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төв аймгийн Аргалант суманд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж буй “Хос Бэрс Агро Ферм”-ийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга С.Бямбацогт танилцлаа.
Тус аж ахуй 160 үхэр, 1000 гаруй бог малтай. Сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Монголдоо үржүүлж, нутагшуулахын зэрэгцээ зохиомол хээлтүүлгээр цөм сүргээ өсгөж байна.
Газар тариалан, мал аж ахуйг хослуулснаар тэжээлийн зардлынхаа 80 орчим хувийг өөрсдөө шийдвэрлэж, эрдэнэ шиш, ногоон тэжээлээ тариалж, малын тэжээлээ бэлтгэдэг сайн жишиг бий болгожээ.
Тус ферм “Сүү” ХК-д жилийн дөрвөн улиралд сүүгээ тогтмол нийлүүлж, 2025 онд гэхэд л 352.8 мянган литр сүү нийлүүлсэн байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт: "Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлж, импортоос хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдээ бодлогоор тогтвортой дэмжих шаардлага байна.
Ялангуяа литр тутмын сүүний урамшууллыг үргэлжлүүлж, хугацааг сунгах, сүүний фермүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, татварын бодлогоор дэмжих саналуудыг анхаарч ажиллана.
Монголчууд бид хэрэгцээт сүүгээ Монголдоо үйлдвэрлэдэг байх ёстой.
Эрүүл хөрс, эрүүл мал, эрүүл хүнс бол хүнсний тусгаар тогтнолын үндэс юм" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00