Dark Light
Нийгэм | 2026-08-21

ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч энэ оныг “Залуу офицеруудыг дэмжих жил” болгон зарлаж, залуусаа дэмжсэн олон хэлбэрийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Зэвсэгт хүчний 301 дүгээр ангийн хамт олны санаачилгыг Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлал болон Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар дэмжиж, залуу офицеруудынхаа гэрлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.
Гэрлэх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал биечлэн оролцож баяр хүргэсэн нь залуу хосуудад ихээхэн урам болсон төдийгүй, аймаг орон нутгийн зүгээс залуусаа дэмжсэн бодлого хэрэгжүүлж ажилладгийн нэгэн жишээ юм. Шинэхэн хуримласан хосууд анги байгууллага, командлал, орон нутгийнхаа удирдлагадаа талархаж байгаагаа илэрхийллээ.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00